Та манай вебсайт дээрээс өөрийн хэрэгцээнд тохирсон шийдэл, сэлбэг хэрэгслээ манай байгууллагын утас эвсэл мэйлээр дамжуулан холбогдож мэдээлэл солилцсоны дараа бид танд тохирсон үнийн саналыг гаргаж өгөх боломжтой болно.
Цахилгааны холболт хийгдсэн бүх газарт Ухаалаг Худаг шийдлийг суурьлуулах боломжтой.
Та манай инженерүүдтэй холбогдон түргэн шуурхай асуудлаа шийдүүлэх боломжтой.
Та гар утсан дээр татаж авсан апп-руу хандахад нэвтрэх, бүртгүүлэх гэсэн 2 сонголт харагдах бөгөөд бүртгүүлэх товч даран дараах зааврын дагуу бүртгэлээ оруулна. Бүртгэлийн мэдээлэл хэсэг дээр даран утасны дугаараа оруулан шинэчлэх товч дарна. Үүний дараа таны утасны дугаар дээр 4 оронтой код очно. Тухайн баталгаажуулах кодоо оруулснаар бүртгэл амжилттай болно.
Гар утсан дээрээ суулгасан Ухаалаг Худаг апп-руу орж карт цэнэглэх цэсэд хандан усны картын дугаараа оруулан, өөрийн хүссэн төлбөрийн хэрэгслээ сонгон цэнэглэлт хийнэ. Цэнэглэлт хийсэн усны картаа төхөөрөмжинд уншуулж, ухаалаг худгаас ус авах боломжтой болно.